Өнөөдөр 2020.06.11. Энэ оны 162 дахь өдөр бөгөөд он дуусахад 203 хоног үлдэж байна.
Өнөөдөр 2020.06.11. Энэ оны 162 дахь өдөр бөгөөд он дуусахад 203 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 53 минутад мандлаа. 20 цаг 51 минутад жаргана.
Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө 18 хэм, шөнөдөө 4 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Гондураст Оюутны өдөр бол Бразилд Тэнгисийн цэргийн дурсгалын өдөр тохиож байна.
Өнөөдөр Америкийн жүжигчин Питер Динклэйж, Бразилын хөл бөмбөгч Вагнер Лав, Беларусын дуучин Дмитрий Колдун, Америкийн жүжигчин Шайа Лабаф, Испанийн жүжигчин Ивана Бакеро, Японы дуучин Аяака Сасаки, Ирландын боксчин Энди Ли зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:
1842 оны энэ өдөр Николай Гоголийн алдарт «Амьгүй албат» олны хүртээл болжээ.
1889 оны энэ өдөр Америкийн иргэн Жон Перди, Жэймс Садгвар нар эвхдэг сандлыг анх зохион бүтээсэн байна.
1940 оны энэ өдөр Шинэ Зеланд, Австрали болон Өмнөд Африкийн холбоо Италид дайн зарлав.
1965 оны энэ өдөр Английн хатан хаан Элизабет “The Beatles” хамтлагийнхныг Британийн эзэнт гүрний одонгоор шагнажээ.
2010 оны энэ өдөр ӨАБНУ-д хөл бөмбөгийн ДАШТ эхэлж байв.
Өнөөдөр үс засуулбал өвчин ирнэ гэжээ.
Энэ өдөр могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Өнөөдөр лус тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн бол мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, архи, тамхи хэрэглэхийг цээрлэ. Хол газар явах гэж байгаа бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.