MCS групп Б.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир нараас хувьцаагаа ХУДАЛДАН авч байгаа гэв

MCS групп Б.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир нараас хувьцаагаа ХУДАЛДАН авч байгаа гэв

"MSC" группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин улс төрд орохгүй гэдгээ өнөөдөр мэдэгдсэн. Д.Энхтүвшин өөртэйгөө холбоотой мэдээлэл өгөхийн сацуу "MSC"-ийг төрд төлөөлдөг гэх тодотголтой УИХ-ын гишүүд болох Б.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир нартай холбоотой зүйлийг хэллээ.

Тэрбээр “Манай компани улс төр, бизнес тусдаа байх ёстой гэсэн зарчим дээрээ тууштай байдаг. Энэ талаараа нийтэд гарч ярьдаггүй болохоор өөр хүмүүсийн зохиосон түүхээр ихэнхи нь төсөөлдөг. Энх-Амгалан, Элдэв-Очир гишүүдэд мөн адилхан шаардлага тавьж тэд улс төрөө сонгосон учир компани дахь хувьцааг нь хэсэгчлэн худалдан авч байгаа. Энэ нь тухайн улс төрч болон компанийн аль алинд нь тустай санагддаг” гэсэн юм

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.