Шинэ төрсөн хүүхдийн төрсний бүртгэлийг төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлэх

Шинэ төрсөн хүүхдийн төрсний бүртгэлийг төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлэх бөгөөд хэрвээ 30 хоногоос хэтэрсэн тохиолдолд УБЕГ-аас төрөлт бүртгэлгүй лавлагаа заавал авчирна.
Төрсний гэрчилгээ авахад:
- ЭСЯ-наас төрсний гэрчилгээ авах мэдүүлэг, анкет, өргөдөл бөглөнө
- Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн бичиг /монгол хэл рүү орчуулуулж, нотариатаар баталгаажуулна/
- Эцэг, эхийн цахим иргэний үнэмлэх /хуулбар байж болно/
- Эцэг, эхийн гадаад паспорт /хуулбар байж болно/
- Гэрлэлтийн баталгаа /хуулбар байж болно/
- Хүүхдийн 1 хувь цээж зураг
Гэрлэлтийн баталгаагүй эцэг, эх хүүхдийн төрсний гэрчилгээ авахдаа хоёулаа хамт ирж хүсэлтээ гарган, хүүхдээ ааваар овоглож болно.
Ээж хүүхдээ өөрөөрөө овоглох тохиолдолд УБЕГ-аас гэрлэлт бүртгэлгүй лавлагааг заавал авчирна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.