ЕХ, Их Британи шилжилтийн үеийг хойшлуулахгүй байхаар тохиролцжээ

ЕХ, Их Британи шилжилтийн үеийг хойшлуулахгүй байхаар тохиролцжээ

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Лайен нар хоёр талын харилцааны хэтийн төлөвийн тухай хэлэлцээг дахин эхлүүлэх талаар хэлэлцэж, “Brexit”-ийн дараах шилжилтийн үеийг хойшлуулахгүй байхаар тохиролцжээ.

Европын Холбоо, Их Британи ирэх долдугаар сард хэлэлцээгээ эрчимжүүлж, 2020 оны эцсээс өмнө хоёр талын хэлэлцээрийг боловсруулан батлах хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлэх төлөвлөгөөг дэмжсэн гэж цахим уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд тэмдэглэсэн байна.

Их Британи хойшлуулах хүсэлт гаргаагүй тул “Brexit”-ийн дараах шилжилтийн үе 12 дугаар сарын 31-нд дуусна гэж уг мэдэгдэлд дурджээ. “Их Британи, ЕХ долдугаар сард хэлэлцээр байгуулах боломжтой. Хэлэлцээг намар, өвөл хүртэл сунжруулахыг хүсэхгүй байна” гэж Б.Жонсон уулзалтын дараа мэдэгдсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Европын орнууд хилээ нээж эхэллээ 2020-06-16

Д.Дагвадорж нутгийнхаа Онцгой байдлын газарт гал унтраах машин бэлэглэх нь ээ 2020-06-16

Сэтгүүлчидтэй холбоотой 430 гаруй хэргийг судалж байна 2020-06-16

Говь-Алтай аймгийн Цусны салбар төв жилд 100 орчим литр цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж жилд дунджаар 250 хүнд амьдрал бэлэглэж байна. 2020-06-16

Шинэ Зеландад 24 өдрийн дараа дахин халдвар илэрчээ 2020-06-16

ЕХ, Их Британи шилжилтийн үеийг хойшлуулахгүй байхаар тохиролцжээ 2020-06-16

Бразилд халдварын 20 мянга гаруй шинэ тохиолдол илэрчээ 2020-06-16

Н.Энхбаярт холбогдох хэргийн шүүх хурлыг энэ сарын 19-нд товложээ 2020-06-16

С.Баяр, С.Бямбацогт нарын шүүх хуралдааныг энэ сарын 18 хүртэл хойшлуулжээ 2020-06-16

“COVID-19” халдварын тохиолдлын тоо 8 сая 118 мянга давж, эдгэрсэн хүний тоо 4 сая 216 мянгад хүрлээ. 2020-06-16

ЭМЯ: Сөүл, Франкфурт хотоос иргэдээ хүлээн авах бэлтгэлээ хангасан 2020-06-16