ЭМЯ: Сөүл, Франкфурт хотоос иргэдээ хүлээн авах бэлтгэлээ хангасан

ЭМЯ: Сөүл, Франкфурт хотоос иргэдээ хүлээн авах бэлтгэлээ хангасан

 Сөүл, Франкфуртын тусгай нислэгээр ирэх иргэдээ хүлээж авах эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангасан хэмээн ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Уг нислэгээр эрхтэн шилжүүлэн суулгасан, түүний донор болсон, бөөрний диализ эмчилгээ зайлшгүй шаардлагатай иргэд ирэх аж.

Манай улсын хэмжээнд тусгаарлан ажиглах 29 байранд 156 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж 1854 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Тусгаарлах байранд тав хүртэлх насны 55 хүүхэд, 28 жирэмсэн эмэгтэй,  чихрийн шижин өвчтэй 16 хүн, даралт ихсэх өвчтэй 50 хүн, хавдартай таван хүн ажиглалтад байна. Мөн нийслэл болон орон нутагт гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд эрүүл мэндийн 126 төв, сумын болон нэгдсэн эмнэлгээр дамжуулан төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна.

Давхардсан тоогоор өнөөдрийн байдлаар коронавирусний шинжилгээг 19199 хүнд хийсэн. Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж хэвийн явагдаж байна. Коронавирусний шинж тэмдгийн хувьд өөрчлөгдөөгүй. Коронавирусээр халдварласан өвчтөний 88 хувь нь халуурах, 68 хувь хуурай ханиалгах, 38 хувь ядрах сульдах, цэр гарах, амьсгал давхцах, булчин өвдөх, хоолой өвдөх, бөөлжих, хамар битүүрэх, гүйлгэх  шинж тэмдэг илэрч байгаа гэдгийг тэрбээр хэллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ЕХ, Их Британи шилжилтийн үеийг хойшлуулахгүй байхаар тохиролцжээ 2020-06-16

Бразилд халдварын 20 мянга гаруй шинэ тохиолдол илэрчээ 2020-06-16

Н.Энхбаярт холбогдох хэргийн шүүх хурлыг энэ сарын 19-нд товложээ 2020-06-16

С.Баяр, С.Бямбацогт нарын шүүх хуралдааныг энэ сарын 18 хүртэл хойшлуулжээ 2020-06-16

“COVID-19” халдварын тохиолдлын тоо 8 сая 118 мянга давж, эдгэрсэн хүний тоо 4 сая 216 мянгад хүрлээ. 2020-06-16

ЭМЯ: Сөүл, Франкфурт хотоос иргэдээ хүлээн авах бэлтгэлээ хангасан 2020-06-16

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв 2020-06-16

“Beidou” системийн сүүлчийн хиймэл дагуулыг хөөргөх байсан ч хойшлогджээ 2020-06-16

 “Улаанбаатар” V наадмыг энэ удаа цахим хэлбэрээр 2020 оны 6 дугаар сарын 18-наас 7 дугаар сарын 8-нд зохион байгуулна. 2020-06-16

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал ирэх сарын 1-ны 10.00 цаг хүртэл хойшиллоо. 2020-06-16

Иргэд, аж ахуйн нэгжүүдийн анхааралд! 2020-06-16