БЗД-ийн 4 дүгээр хороо хөлбөмбөгийн шинэ талбайтай болов

БЗД-ийн 4 дүгээр хороо хөлбөмбөгийн шинэ талбайтай болов

Өнөөдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт олон улсын стандарт бүхий биеийн тамирын болон хөлбөмбөгийн талбай ашиглалтад орлоо.

Энэ газар овон товон бүхий, улаан шороотой сул талбай байсан бөгөөд хөлбөмбөгийн талбай байгуулна гээд 20 шахам жил өнгөрөөд байсан юм. Талбайн нээлтийн үеэр Нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан: “20 гаруй жил эзэнгүй орхигдож, хаягдсан талбайг бид буцаан авсан. Ингээд дүүрэг бүрд биеийн тамирын цогц талбай байгуулна гэсэн зорилт тавьж ажилласны дүнд олон сайхан спортын, амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх талбай бий болж байна. Үүний нэг нь өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ газар өмнө нь ямар байсныг ард иргэд маань мэдэж байгаа. Хүн явахын аргагүй улаан шороо эргэлдсэн газар байлаа. Энэ бүтээн байгуулалтыг санаачилсан, гардан гүйцэтгэсэн, дэмжиж ажилласан бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал ирэх сарын 1-ны 10.00 цаг хүртэл хойшиллоо. 2020-06-16

Иргэд, аж ахуйн нэгжүүдийн анхааралд! 2020-06-16

ЦЕГ, ТЕГ-аас хамтарсан шаардлага хүргүүллээ 2020-06-16

Иргэд ирэх гурван сарын хугацаанд эдийн засаг муудна гэсэн хүлээлттэй байна 2020-06-16

Наадмын бөхийн барилдаан “XIII зуун” байгалийн цогцолборт газрын төв талбайд болно 2020-06-16

БЗД-ийн 4 дүгээр хороо хөлбөмбөгийн шинэ талбайтай болов 2020-06-16

1955 онд хамгийн цөөн буюу 256 бөх барилджээ 2020-06-16

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ 2020-06-16

Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогтын чансаа хоёр байраар урагшилжээ 2020-06-16

Шинэ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 4 186 602 болжээ 2020-06-16

Жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөгсдөд үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвийг нээлээ 2020-06-16