Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогтын чансаа хоёр байраар урагшилжээ

Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогтын чансаа хоёр байраар урагшилжээ

Дэлхийн мэргэжлийн боксын “Ринг” сэтгүүлээс уламжлалт чансаагаа шинэчлэн гаргаж, Монгол Улсын гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт зургаадугаар байрт бичигдсэнийг зарлажээ.

Тэрбээр өмнө нь наймдугаарт бичигдэж байсан бол ийнхүү хоёр байр дээшилжээ.

Гэхдээ энэ удаа гурван жингийн эхний 10 байрт өөрчлөлт гарсан ч Н.Төгсцогтын жингийн дараалалыг уншигч танаа хүргэе.

Хагас хөнгөн жингийн чансаа (126 фунт / 57,153 кг) Ринг сэтгүүл

  1. Гэри Расселл АНУ
  2. Жош Уоррингтон Их Британи
  3. Карл Фрэмптон Их Британи
  4. Кид Гэлэхэд Их Британи
  5. Сю Чхань Хятад
  6. Н.Төгсцогт Монгол
  7. Майкл Конлан Ирланд
  8. Рубен Вийя АНУ
  9. Мигель Марриага Колумби
  10. Хесус Рохас  Пуэрто-Рико

    

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.