Иргэд, аж ахуйн нэгжүүдийн анхааралд!

Иргэд, аж ахуйн нэгжүүдийн анхааралд!

Нийслэл хотод барилга байгууламж, дэд бүтэц бүтээн байгуулалтын ажил ид өрнөж иргэд, аж ахуй нэгжүүдийн санамсар болгоомжгүй, дур мэдэн газар шорооны ажил хийж эхлүүлснээс үүдэн цахилгааны кабель шугам гэмтээх, хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчийг тасалдуулах үйлдлүүд гарсаар байна.

Мэргэжлийн байгууллагаас зөвлөмж, сэрэмжлүүлэг өгсөөр байхад тодруулга хийлгэлгүй газар шорооны ажлыг хийж гүйцэтгэн цахилгаан эрчим хүчний болон бусад инженерийн байгууламжийг гэмтээж, хэрэглэгчдийг хохироодгоос гадна ажил гүйцэтгэж буй хүний амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөлийг бий болгож байна. Өнгөрөгч 2019 онд  газар шорооны ажил дур мэдэн хийснээс УБЦТС ТӨХК -н эзэмшлийн шугам, тоноглолыг  291 удаа гэмтээж,  нийт 114 сая орчим төгрөгийн хохирол учруулсан байна.

Иймд иргэд болон аж ахуй нэгжүүд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж газар шороо, барилгын ажлыг хамгаалалтын зурваст буюу цахилгаан дамжуулах агаарын шугамын доор, ойролцоо хийж болохгүйг анхаарч ажлаа эхлүүлэхээс өмнө газар доор кабель шугам бий эсэх, шугамын ойролцоо ажил гүйцэтгэж болох үгүйг ЗААВАЛ тодруулаарай. Ингэхдээ иргэд  аж ахуй нэгжүүд 70047004 дугаарт хандан мэргэжлийн туслалцааг авах боломжтой.

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ЭМЯ: Сөүл, Франкфурт хотоос иргэдээ хүлээн авах бэлтгэлээ хангасан 2020-06-16

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв 2020-06-16

“Beidou” системийн сүүлчийн хиймэл дагуулыг хөөргөх байсан ч хойшлогджээ 2020-06-16

 “Улаанбаатар” V наадмыг энэ удаа цахим хэлбэрээр 2020 оны 6 дугаар сарын 18-наас 7 дугаар сарын 8-нд зохион байгуулна. 2020-06-16

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал ирэх сарын 1-ны 10.00 цаг хүртэл хойшиллоо. 2020-06-16

Иргэд, аж ахуйн нэгжүүдийн анхааралд! 2020-06-16

ЦЕГ, ТЕГ-аас хамтарсан шаардлага хүргүүллээ 2020-06-16

Иргэд ирэх гурван сарын хугацаанд эдийн засаг муудна гэсэн хүлээлттэй байна 2020-06-16

Наадмын бөхийн барилдаан “XIII зуун” байгалийн цогцолборт газрын төв талбайд болно 2020-06-16

БЗД-ийн 4 дүгээр хороо хөлбөмбөгийн шинэ талбайтай болов 2020-06-16

1955 онд хамгийн цөөн буюу 256 бөх барилджээ 2020-06-16