Э.Оюунболдын шүүх хурал өнөөдөр болох байсан ч өөрийн биеэр ирээгүй гэв

Э.Оюунболдын шүүх хурал өнөөдөр болох байсан ч өөрийн биеэр ирээгүй гэв

Өнгөрсөн жилийн наадмын түрүү Э.Оюунболдын шүүх хурал өнөөдөр болох байсан ч тэрбээр ирээгүй гэж эх сурвалж мэдээллэв.

Түүний шинжилгээнээс допинг илэрч, цолыг нь хураах шийдвэр гарсан ч тэрбээр Үндэсний бөхийн хорооны уг шийдвэрийг эсэргүүцэж, шүүхээр заргалдаж байгаа билээ. 

Тийнхүү өнгөрсөн тавдугаар сарын 22-нд шүүх хурал болох байсан ч шүүх танхимд Э.Оюунболд өөрийн биеэр ирэлгүйгээр өмгөөлөгчөө явуулсан байдаг. Гэвч өмгөөлөгч нь “Нэхэмжлэгч Э.Оюунболдтой өмгөөллийн гэрээгээ өнөөдөр байгуулсан тул хэргийн материалтай танилцах шаардлагатай” хэмээн шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан юм.

Ингээд дараагийн шүүх хурал энэ сарын 13-нд Нийслэлийн Захиргааны хэргийн Анхан шатны шүүхэд болох байсан ч Э.Оюунболд өөрийн биеэр  шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ гаргаснаар шүүх хурлыг дахин хойшлуулж, өнөөдрийн энэ өдрийг товлосон байдаг.

Гэтэл өнөөдөр мөн л өөрийн биеэр ирээгүй гэж баттай эх сурвалж мэдээллэсэн юм.

Эх сурвалж http://www.mnb.mn/i/210008

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

"Малайзад хүний наймаанд өртсөн хоёр эмэгтэйгээс гадна үүнтэй холбоотой байж болзошгүй дахиад гурван эмэгтэйн асуудал байна. 2020-06-17

Согтуурсан үедээ угаалгын шингэн ууж, хоолойгоо түлжээ 2020-06-17

Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгүүдэд гарын үсэг зурав 2020-06-17

Баримтаа бүртгүүлээд сугалаандаа хамрагдана уу.  2020-06-17

Нийтийн албанд томилогдох 370 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан үзэв 2020-06-17

Э.Оюунболдын шүүх хурал өнөөдөр болох байсан ч өөрийн биеэр ирээгүй гэв 2020-06-17

С.Бямбацогт давж заалдах шатны хуралд ЦАХИМААР оролцлоо 2020-06-17

ХӨСҮТ-ийн эмч нар коронавирусээр халдварласан 111 хүнийг эмчлээд байна 2020-06-17

Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө 2020-06-17

ОХУ: АНУ-ын иргэнд тагнуулын хэргээр 16 жил хорих ял оноожээ 2020-06-17

ОХУ-ын 17 бүс нутаг Ялалтын парадаас татгалзжээ 2020-06-17