ОХУ: АНУ-ын иргэнд тагнуулын хэргээр 16 жил хорих ял оноожээ

ОХУ: АНУ-ын иргэнд тагнуулын хэргээр 16 жил хорих ял оноожээ

OХУ-ын шүүх АНУ-ын иргэн Пол Уиланд тагнуулын ажиллагаа явуулсан үндэслэлээр 16 жил хорих ял оноосон байна. Шүүх хурал Москва хотын шүүхэд хаалттай болжээ. Учир нь хэргийн холбогдох баримтуудад төрийн нууцтай холбоотой мэдээ материал байгаатай холбоотой аж.

АНУ-ын тэнгисийн цэргийн офицер байсан 50 настай Пол Уилан нь 2018оны 1 дүгээр сард Москвад ирээд баривчлагджээ. Оросын прокурорууд тухайн үед түүнийг төрийн нууцад хамаарах материал бүхий флаш диск биедээ авч явсныг нотолж, 18 жил хорих ял оноох ялын төлөвлөгөөг Москвагийн шүүхэд танилцуулсан аж. Харин Пол Уилан өөрийгөө улс төрийн золиос болсон гэж үзэж байгаа гэнэ. Учир нь тухайн үед түүнд нэг танил нь аяллын гэрэл зураг бүхий флаш диск өгсөн гэж ойлгож байсан гэж мэдүүлжээ.

АНУ-аас ОХУ-д суугаа элчин сайд Полд ямар ч нотолгоогүйгээр ял тулгалаа, шүүх хурал шударга бус боллоо гэж хэвлэлд мэдээлжээ. Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Пол Уиланыг гэм буруугүй гэж үзэж, түүнийг нэн даруй суллахыг ОХУ-аас шаардсан байна. Полын өмгөөлөгч Москвагийн шүүхийн энэ шийдвэрийн дараа ялтан солилцох асуудал хоёр орны хооронд яригдаж магадгүй гэж мэдэгджээ.

Тодруулбал, АНУ-д хоригдож байгаа ОХУ-ын иргэн Виктор Бут эсвэл Константин Ярошенко нарын аль нэгээр Пол Уиланыг солилцож магадгүй юм байна.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нийтийн албанд томилогдох 370 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан үзэв 2020-06-17

Э.Оюунболдын шүүх хурал өнөөдөр болох байсан ч өөрийн биеэр ирээгүй гэв 2020-06-17

С.Бямбацогт давж заалдах шатны хуралд ЦАХИМААР оролцлоо 2020-06-17

ХӨСҮТ-ийн эмч нар коронавирусээр халдварласан 111 хүнийг эмчлээд байна 2020-06-17

Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө 2020-06-17

ОХУ: АНУ-ын иргэнд тагнуулын хэргээр 16 жил хорих ял оноожээ 2020-06-17

ОХУ-ын 17 бүс нутаг Ялалтын парадаас татгалзжээ 2020-06-17

Элчин сайд Я.Ариунболд Канад, Монголын парламентын найрамдлын бүлгийн уулзалтад оролцов 2020-06-17

Ө.Энхтүвшин: Цэвэрлэх байгууламжийн ажилчдыг орон сууцад хамруулна 2020-06-17

Цар тахал дэлхийн эдийн засагт сүүлийн 100 жилд тохиолдоогүй хүндрэл үүсгэнэ 2020-06-17

Ялалтын баярын 75 жилийн ойд оролцох монгол цэргүүд Москва хотноо хүрэлцэн очив 2020-06-17