ХӨСҮТ-ийн эмч нар коронавирусээр халдварласан 111 хүнийг эмчлээд байна

ХӨСҮТ-ийн эмч нар коронавирусээр халдварласан 111 хүнийг эмчлээд байна

"COVID-19” халдвартай хоёр хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжиж байгааг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Эдгэрсэн хоёр иргэний нэг нь ОХУ-аас ирсэн, Батлан хамгаалахын чиглэлээр суралцаж байгаа оюутан, 33 хоногийн эмчилгээний дараа, нөгөө нь 15 настай сурагч бөгөөд 31 хоног эмчлүүлж эдгэрчээ.

Ингэснээр манай улсад  “COVID-19” халдварын нийт 197 тохиолдол бүртгэгдсэнээс 111 хүн эдгэрээд байна. Эмчлүүлж буй 86 хүний 78 нь хөнгөн, 8 хүний биеийн байдал хүндэвтэр байна.

ХӨСҮТ-д өчигдөр 316 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. ХӨСҮТ-ээс дараагийн тусгай нислэгээр ирэх иргэдийг хүлээн авах бэлтгэлээ хийж байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.