Нийслэлийн өмчид 7.2 тэрбумын дэд бүтцийн төвүүдийг бүртгэж авав

Нийслэлийн өмчид 7.2 тэрбумын дэд бүтцийн төвүүдийг бүртгэж авав

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар 7.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий дэд бүтцийн төвийн байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авлаа. Мөн Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг болон Баянхошууны Хөтөлд өнгөрсөн онд ашиглалтад оруулсан дэд бүтцийн төв, сургууль, цэцэрлэг, спорт заалны барилгыг нийслэлийн өмчид бүртгэлээ. Үүнд:

  • Чингэлтэй дүүргийн 102-р сургуулийн өргөтгөл, мөн дүүргийн “Хайрхан” хөгжлийн төвийн барилга,
  • Баянгол дүүргийн 13-р сургуулийн давхар нэмсэн өргөтгөл
  • Сонгинохайрхан дүүргийн 9-р сургуулийн давхар нэмсэн өргөтгөл, мөн дүүргийн 116-р болон 113-р цэцэрлэгийн өргөтгөл, “Ирээдүй цогцолбор-2” бага сургуулийн давхар нэмсэн өргөтгөл, мөн цогцолборын 21-р бага сургуулийн өргөтгөл, спорт заал
  • Хан-Уул дүүргийн 733-р болон 53-р цэцэрлэгийн өргөтгөл, 52-р сургуулийн давхар нэмсэн өргөтгөл,
  • Чингэлтэй дүүргийн 103-р болон 23-р сургуулийн өргөтгөл, 50-р сургуулийн өргөтгөл
  • Сонгинохайрхан дүүргийн 261-р цэцэрлэг, мөн дүүргийн 9-р сургуулийн спорт заалыг нийслэлийн өмчид бүртгэж авлаа. 

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд дурдсан тоогоор өнгөрсөн онд сургууль, цэцэрлэгийн 16 барилга ашиглалтад оруулжээ. Мөн хуралдаанаар Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн байр, Чингэлтэй дүүрэг барьж, ашиглалтад оруулсан халаалтын зуухны барилгыг нийслэлийн өмчид бүртгэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.