Германд мах боловсруулах үйлдвэрт халдвар гарчээ

Германд мах боловсруулах үйлдвэрт халдвар гарчээ

Дэлхийн бусад оронд коронавирусний халдварын нөхцөл байдал ямар байгаа талаарх мэдээллийг хүргэе.

АНУ-д хоногт 27900 гаруй шинэ тохиолдол бүтгэгджээ. Техас болон Аризона муж улсад халдварын тархалт хамгийн өндөр байна. Хоногт эдгэрсэн хүний тоо 21700 давж, нийт эдгэрсэн хүний тоо 687.450 болсон бол нийт халдварын тоо хоёр сая давсан билээ. АНУ-д нас баралт 119.471 болжээ.

Өмнөд Америкт Перу улсад халдварын тоо огцом нэмэгдэж, Италийг давлаа. Тус улс халдварын тоогоороо дэлхийд долоодугаарт бичигдэж эхэлсэн юм.

Хойд хөрш ОХУ-д хоногт 7840 гаруй тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 553.301 боллоо. Орост 304.342 хүн эдгэрсэн бол нас баралт 7478 байна.

Номхон далайн баруун бүсэд Өмнөд Солонгост хоногт 59 шинэ тохиолдол, нэг нас баралт бүртгэгджээ. Халдварын дийлэнх нь Сөүл орчмын бүс нутагт илэрсэн талаар БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдэгдсэн байна.

Хятадад хоногт 28 шинэ тохиолдол илэрсний 24 нь дотоодын халдвар бөгөөд 21 нь нийслэл Бээжин хотод бүртгэгджээ.

Түүнчлэн Германы мах боловсруулах үйлдвэрт коронавирусний халдвар гарч, 400 гаруй ажилтан өвдсөн байна. Хүнсний зах, хүнсний үйлдвэрлэлтэй холбоотой халдвар гарч байгаа учир мах, махан бүтээгдэхүүн, хүнс зарж байгаа хүмүүс урьдчилан сэргийлэх аргыг сайтар эзэмшиж, үйл ажиллагаандаа хяналттай хандах шаардлагатайг ДЭМБ анхаарууллаа.

Коронавирусний эсрэг тарилгын тухайд “Ремдезивир” тарилгыг хүүхдүүдэд туршиж эхлэх аж. Туршилтыг АНУ болон Европын 30 эмнэлгийг түшиглэж хийх юм байна.

https://zindaa.mn/3a6q

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.