Коронавирусний халдвартай таван хүний биеийн байдал ХҮНДЭВТЭР байна
Коронавирусний халдвартай 16 хүн эдгэрч, Беларус улсаас ирсэн дөрвөн жолоочоос халдвар илэрснийг мэдээлсэн. Тэгвэл коронавирусний өвчлөлтэй холбоотой мэдээллүүдийг тодотгох тоонуудыг хүргэе.
Өчигдөр буюу 17-ны өдөр ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид нийт 363 шинжилгээ /PCR/ хийхэд дөрвөн хүнд "Ковид-19" халдвар илэрчээ.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 20 жолоочийн шинжилгээгээр Беларус улсын дөрвөн жолооч халдвартай болох нь батлагдсан байна.
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 255 иргэнээс таван хүн ХӨСҮТ-д, 12 хүн Цэргийн төв эмнэлэгт, бусад нь ажиглах байруудад тусгаарлагджээ.
Бусад шинжилгээ:
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүн /давтан/,
- Ажиглах байранд тусгаарлагдсан 250 хүн /Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн/,
- Тандалт судалгааны зорилгоор Баянхонгор аймаг болон нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Өрхийн эүүл мэндийн төвүүдээс цуглуулсан 70 сорьц,
- Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 6 хүн /давтан,
- Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 16 жолоочийн шинжилгээнд халдвар илрээгүй байна.
ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 16 хүн эдгэрч, өнөөдөр дараагийн тусгаарлалт руу шилжиж байна. Тухайлбал:
ОХУ-ын цэргийн болон бусад сургуулийн 19-23 насны 15 оюутан, мөн 35 настай 1 оюутан байгаа аж. Эмэгтэй 2, эрэгтэй 14 хүн байна.
Эмчилгээний хугацаа 18-65 хоног үргэлжилжээ.
Орон нутгийн 17 чиглэлд галт тэргээр зорчсон 5000 гаруй хүнд тандалт, судалгаа хийж, асуумж авахад халдвар илрээгүй байна.
Өнөөдрийн байдлаар, ХӨСҮТ-д 124 хүн тандалт, судалгаа, хяналт, эмчилгээ, шинжилгээнд хамрагдаж байна.
Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 201 байна. Үүнд:
ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 127 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 74 хүн хамрагдаж байна.
Биеийн байдал хөнгөн 69, хүндэвтэр 5 хүн байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.