“COVID-19” халдвартай 50 хүүхдийг туршилтад хамруулна

“COVID-19” халдвартай 50 хүүхдийг туршилтад хамруулна

АНУ-ын “Gladesince” компани “remdesiver” тарилгыг “COVID-19”-өөр халдварласан  хүүхдэд туршиж эхлэх гэж буйгаа зарлажээ.

Туршилт судалгаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй биеийн байдал нь дунд зэрэг болон хүнд гэж үнэлэгдсэн 50 хүүхдийг хамруулах юм. Туршилтыг АНУ болон Европын 30 эмнэлгийг түшиглэн хийхээр төлөвлөжээ.

Тус компаниас дэлхийн хэмжээнд коронавирусээр халдварласан хүүхдүүдийн дунд олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хам шинж тэмдэг ажиглагдаж бүртгэгдэх явц нэмэгдэж байгааг үндэслэн хүүхдэд уг тарилгыг хэрэглэхэд үр дүнтэй байх эсэх, түүний аюулгүй байдлыг судлах шаардлага бий болсон учир дээрх туршилтыг эхлүүлж буйгаа мэдэгдсэн хэмээн ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцуулав.

Өнөөдрийн байдлаар, шинэ коронавирусний халдвар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт бүртгэгдсэнээс 8 сая 383 мянган хүн өвчилж, 450 мянга гаруй хүн нас баржээ. Харин уг өвчнөөр өвчилсөн 4.3 сая хүн эдгэрчээ. Сүүлийн 24 цагт 131 мянган хүн шинээр өвчилж, 5000 гаруй хүн нас баржээ. 

https://montsame.mn/mn/read/228871

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.