Ирэх сард Япон, БНСУ, Турк улс руу таван нислэг үйлдэнэ

Ирэх сард Япон, БНСУ, Турк улс руу таван нислэг үйлдэнэ

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн даргалдаг Улсын Онцгой комиссын ээлжит хурал өнөөдөр /2020.06.18/ Төрийн ордонд боллоо.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө.

Тэрбээр "Улсын Онцгой комиссын хуралдаанаар долоодугаар сард хийх тусгай үүргийн нислэгийн хуваарийг баталлаа. Долоодугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар, долоодугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар-Япон-Улаанбаатар, долоодугаар сарын 7-ны өдөр дахин Сөүл хот руу нислэг үйлдэж, иргэдээ татаж авна. Мөн долоодугаар сарын 9-ний өдөр Турк улс руу нислэг үйлдэнэ. Мөн долоодугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг үйлдэхээр боллоо" гэв. 

Түүнчлэн "Хятад улсад байгаа 164 иргэнээ Замын-Үүдийн боомтоор татаж авна. Тэднийг ойрын хугацаанд татаж авахаар тохиролцлоо. ОХУ-аас ирэх оюутнуудыг тун ойрын хугацаанд авч ирэхээр ажиллаж байна" гэж мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.