Коби Брайантын нисгэгч нисдэг тэрэг доошилж байхад хөөрч байна гэж мэдээлжээ

Коби Брайантын нисгэгч нисдэг тэрэг доошилж байхад хөөрч байна гэж мэдээлжээ

АНУ-ын Нислэгийн удирдах төв, нисдэг тэрэг болон цаг уурын нөхцөл байдал зэргийг харгалзан тус нисдэг тэрэгний нисгэгч огцом доошилж байх үед хөөрч байна гэж мэдэгдсэн нь тогтоогджээ.

Нисгэгч Ара Зобаяан хамгийн сүүлд холбоогоор ярихдаа хөөрч байгаа учраас үүлнээс дээшээ гарахын тулд дахиад 1200 гаруй метр хөөрнө гэж хэлсэн аж.

Гэсэн ч нисдэг тэрэг хөөрөх бус хүчтэй салхины эргүүлэгт орсны улмаас тухайн уулны баруун хойд хэсэг рүү огцом уруудаж байсан гэнэ.

Тээврийн аюулгүй байдлын ослын шинжилгээний тайланд дурдсанаар тухайн нисгэгч нислэгийн өнцгөө буруу тодорхойлсон байж болзошгүй аж.

Ослын улмаас сагсан бөмбөгийн домог Коби Брайант болон түүний 13 настай охин, өөр бусад долоон хүн цаг бусаар хорвоог орхисон юм.

Нислэг үйлдэхээс 45 минутын өмнө Зобаяан нислэгт багтаж байсан хүмүүст бүх зүйл “хэвийн” гэж мессеж бичсэн байдаг. Мессеж бичсэний дараа орон нутгийн цагаар 09:00 цагт Оранж тойрог дахь Жон Уейн нисэх буудлаас хөөрсөн юм.

Ара Зобаяан тухайн осолддог нислэгээс найм хоногийн өмнө мөн адил чиглэлд нисэж байсан билээ.
Эх сурвалж: The Guardian

https://zindaa.mn/3a6z

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.