НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүд шинээр сонгогдлоо

НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүд шинээр сонгогдлоо

2021-ээс 2022 оны хооронд НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлд байнгын бус гишүүнээр ажиллах улс орнуудыг шинээр сонгох НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн хурал боллоо. 193 орны биет төлөөлөгчийн оролцсон энэхүү хурлаар Мексик улс хамгийн өндөр буюу 187 орны дэмжлэгийг авч, НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлд байнгын бус гишүүний суудалтай боллоо.

Ирланд улс 128, Норвеги 130 саналыг авсан бол Энэтхэгийг Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр ажиллахыг 184 төлөөлөгч дэмжсэн байна. НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөл нь ОХУ, Их Британи, Хятад, АНУ, Франц  гэсэн байнгын  5 гишүүнтэй бол байнгын бус 10 гишүүнчлэлтэй юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.