Өмнөд Солонгостой залгаа хилийн ойролцоо цэрэг байршуулахаа Умард Солонгос мэдээлжээ

Өмнөд Солонгостой залгаа хилийн ойролцоо цэрэг байршуулахаа Умард Солонгос мэдээлжээ

Умард Солонгос Өмнөд Солонгостой залгаа хилийн ойролцоох хоёр ч бүсэд цэргийн анги, нэгтгэлийг байршуулахаа мэдээлжээ. Үүнээс өмнө Пхеньян Солонгосын Хоорондын Харилцааны Албыг татан буулгасан юм. Өмнөд Солонгосын иргэд Ардчилсан Солонгосын удирдагчдыг шүүмжилсэн олон мянган ухуулах  хуудас бүхий агаарын бөмбөлгийг Умардын газар нутаг уруу өнгөрсөн сард илгээсэн юм.

Үүний дараагаар Умард Солонгос Сөүлийн эсрэг шийдэмгий арга хэмжээ авахаа мэдэгдээд байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.