Хоёр Солонгосын эв нэгдлийн бэлэг тэмдэг нуран уналаа...

Хоёр Солонгосын эв нэгдлийн бэлэг тэмдэг нуран уналаа...

Хойд Солонгос/БНАСАУ/ улс урьдчилан мэдэгдэж байсны дагуу хоёр Солонгосын харилцаа холбооны хамтын байрыг дэлбэллээ.(2020 оны 6 сарын 16-ний өдөр)
Хойд Солонгосын дэлбэлэн нураах технологын дутагдалаас болж үлдсэн байшингийн араг яс нүд хорсом эвгүй харагдана...

Солонгос улсын дэлбэлсэн энэхүү хамтын харилцаа холбооны байр нь "Гаэсон" хотод байдаг бөгөөд өмнөд Солонгос их хэмжээний хөрөнгө оруулалт хийж баригдсан, хоёр Солонгосын эв найрамдалын бэлэг тэмдэг болсон барилга байв. Энэхүү барилга нь анх 2005онд хоёр Солонгосын хамтын харилцааны зөвөлгөөний байр болж баригдан 2007 онд ашиглалтанд орж байжээ.
Үүнээс хойш 2018 оны 4-р сарын "Панмүнжон"-ын тунхаг бичгийн дагуу өмнөд Солонгос улсын тал нийт 97,080,000,000 воныг зарцуулан шинэчлэн дахин барьж, 2018 оны 9-р сараас эхлэн хоёр Солонгосын харилцаа холбооны хамтын байр болгон өргөжүүлж байжээ.

Тус барилга нь хэдий хойд Солонгос/БНАСАУ/ улсын газар нутаг дээр баригдсан хэдий ч анх 2005 онд барих үед зарцуулсан 80,000,000,000 воны хөрөнгө оруулалттай нийлүүлэн тооцвол нийтдээ 177,080,000,000 вонын өмнөд Солонгос/БНСУ/ улсын хөрөнгө оруулалтаар баригдсан түүхтэй. Хэрэв өнгөрсөн хугацаанд зарцуулсан үйл ажиллагааны зардалтай нийлэн тооцвол өмнөд Солонгос/БНСУ/ улсын зүгээс нийт 300,000,000,000 вон зарцуулагдсан барилга ажээ. Мөн энэхүү барилгын залгаа байрлах томоохон барилга нь 530,000,000,000 воны өртөг бүхий барилга бөгөөд тус харилцаа холбооны хамтын байрыг дэлбэлэх үед түүний нөлөөллөөр нуржээ...БНАСАУ-ын Хөдөлмөрчдийн намын 1-р нарийн бичгийн дарга "Ким Ёо Жон" нь <хоёр Солонгосын харилцаа холбооны хамтын байр газартай алга болохыг харах болно> гэж хэлсэн өдрөөс хойш 4 хоногийн дараа уг байрыг дэлбэлсэн үйл явдал боллоо. 

Өмнөд Солонгос/БНСУ/ улс энэ удаа хойд Солонгос/БНАСАУ/ улсын хийсэн эдгээр үйлдлийг хэрээс хэтэрсэн, хязгаарыг давсан үйлдэл хэмээн үзэж дургүйцлээ хүчтэй илэрхийлээд байна.

Хойд  Солонгос/БНАСАУ/ улс нь хоёр Солонгосын эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон энэхүү барилгыг дэлбэлснээр дэлхий дахинд ямар мэссэж өгөхийг хүсэв...

Дэлхий нийтийг хамарсан Корона вирусын цар тахал гаран энэ үел давхцан Солонгосын хойгийн харилцаа улам хурцадмал болсоор. . .

Мэдээллийг Ж.Нармандах, 2020.06.17.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.