ОХУ-д тэтгэлгээр суралцах алба хаагчдыг бүртгэж байна

ОХУ-д тэтгэлгээр суралцах алба хаагчдыг бүртгэж байна

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа академи, их, дээд сургуулийн боловсролын бакалаврын зэргийн сургалтад алба хаагч, иргэдийг 2020 оны зургаадугаар сарын 18-наас энэ оны долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд бүртгэнэ.

Бакалаврын сургалтын элсэгчдэд тавигдах нийтлэг болон тусгай шаардлага:

  • Орос хэлний мэдлэгтэй байх;
  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд “А”, “В” үнэлгээтэй суралцаж байгаа 25 хүртэлх насны суралцагч;
  • Ерөнхий боловсролын сургуулийг “А”, “В” үнэлгээтэй төгссөн, боловсролын ерөнхий мэдлэгийн шалгалтаар голч оноо 60 хувиас доошгүй байх;
  • Бие эрхтний болон нүүрний хэлбэр төрхийн илэрхий өөрчлөлт, гэмтэл согоггүй буюу бие бялдрын зөв хөгжилтэй байх;
  • Биеийн ил харагдах хэсэгт сорви, шивээсгүй байх;
  • Мэргэжлийн эмч нарын үзлэгээр орж төрийн албанд тэнцэх эсэх талаар дүгнэлт гаргуулсан байх;
  • Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн болон хар тамхи, мансууруулах бодисын шинжилгээнд хамрагдсан байх;
  • Ял шийтгэгдэж байгаагүй;
  • Биеийн өндөр эрэгтэй 170 см, эмэгтэй 166 см-ээс багагүй байх;
  • 18-25 хүртэлх насны Монгол Улсын иргэн байна.

Бакалаврын сургалтад элсэхийг хүссэн алба хаагчдад тавигдах шаардлага:

  • Орос хэлний мэдлэгтэй байх;
  • Эрүүл мэндийн үзлэгээр архаг өвчин, сэтгэцийн эмгэггүй нь тогтоогдсон байх;
  • Албаны сахилга, ёс зүйн хувьд зөрчил, дутагдал гаргаж байгаагүй байх;

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбар/;
  • Төрсний гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан хуулбар/;
  • Боловсролын гэрчилгээ, диплом /нотариатаар баталгаажуулсан хуулбар/;
  • Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль төгссөн суралцагчийн элсэлтийн ерөнхий шалгалтын батламж /эх хувь/;
  • Иргэний ял шийтгэгдэж байсан эсэх талаар лавлагаа;
  • Төрийн албан хаагчийн анкет;
  • 4x6 хэмжээтэй цээж зураг 6 хувь;

Бүртгэл

  • Сонгон шалгаруулалтын бүртгэлийн хураамж, эрүүл мэндийн үзлэгийн төлбөрийг сонгон шалгаруулалтад оролцогч тухай бүр зарласан хугацаанд хариуцаж, төлнө.
  • Бакалаврын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргасан алба хаагч, иргэдээс Орос, Монгол хэл, бие бялдар, сэтгэл зүйн сорилын шалгалт, ярилцлага авна;
  • Бакалаврын хөтөлбөрт бүртгүүлэх иргэд 2020 оны 06 дугаа сарын 18-ны өдрөөс мөн оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 12.00 цаг хүртэлх хугацаанд өөрийн харъяалах оршин суугаа нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтэст бүртгүүлнэ. /Лавлах утас: 7019-1044/

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Тайвань арлын захиргаанаас Монгол улсыг коронавирусний халдварын эрсдэл бага улс орны тоонд оруулжээ. 2020-06-18

Европын холбоо Оросын эсрэг хоригоо сунгалаа 2020-06-18

КОВИД-19: Казахстанд хатуу хөл хорио тогтооно 2020-06-18

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас 2021 оны эцэс гэхэд хоёр тэрбум орчим тун бэлэн болно гэж тооцоолсон байна. 2020-06-19

КОВИД-19-өөр өвчилсөн хүмүүс дахин халдвар авах магадлал өндөр байна 2020-06-19

ОХУ-д тэтгэлгээр суралцах алба хаагчдыг бүртгэж байна 2020-06-19

2020 оны ДАШТ-ийг зохион байгуулах улсыг хайж байна 2020-06-19

Хятад улс Африкийн орнуудын өрийг цуцална 2020-06-19

Их Британийн Эрүүл мэндийн яамны мэдээллээр тус улсад коронавирусээр өвчилсөн Ази гаралтай иргэд эмнэлэгт эндэх нь элбэг байгаа ажээ. 2020-06-19

Хятад улс Энэтхэгийн 10 олзны цэргийг суллажээ 2020-06-19

АНУ Мексикийн компаниудын эсрэг хориг арга хэмжээ авчээ 2020-06-19