Тайвань арлын захиргаанаас Монгол улсыг коронавирусний халдварын эрсдэл бага улс орны тоонд оруулжээ.
“Taiwan News” агентлагийн мэдээлснээр халдварын эрсдэл бага болон дунд орны бизнес эрхлэгчдийг энэ сарын 22-ноос эхлэн чөлөөтэй хил нэвтрүүлэхээр болсон байна. Гэхдээ хил дээр богино хугацааны карантинд байх шаардлагатай гэнэ.
Халдварын эрсдэл бага оронд Монгол, Шинэ Зеланд, Австрали, Макао, Палау, Фижи, Бруней, Вьетнам, Хонконг, Таиланд, Бутан багтсан бол дунд эрсдэлтэй оронд Өмнөд Солонгос, Япон, Малайз, Сингапур оржээ. Бага эрсдэлтэй орны иргэд хил дээр 5 хоног, харин эрсдлийн хэмжээ дунд зэрэг орны иргэд 7 хоног тусгаарлагдах юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.