Европын холбоо Оросын эсрэг хоригоо сунгалаа
Европын холбоо Крымийн хойг ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэж орсонтой холбоотойгоор Оросын эсрэг тавьсан хоригоо жилээр сунгажээ. Энэ талаар Европын холбооны зөвлөлөөс мэдээлсэн байна.
Баримт бичигт зааснаар хязгаарлалтын арга хэмжээ 2021 оны зургаадугаар сарын 23-ныг хүртэл хүчинтэй байх юм.
Энэ сарын 11-нд Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Европын ардын намын хуралдаан дээр Европын холбоонд хандан Оросын эсрэг хоригоо чангатгахыг уриалж байсан билээ.
Европын холбооны Орост тавьсан хориг арга хэмжээ ОХУ-д нөлөөлсөн ч ноцтойгоор нөлөөлөөгүй гэж Владимир Путин үздэг. Тэрбээр хоригийг хоёр үзүүртэй илд бөгөөд хориг тавьсан талд ч хохирол учруулсан гэдгийг хэлдэг юм.
НҮБ-аас гаргасан статистик мэдээлэлд Оросын эсрэг хориг тавьсан улс орнууд ОХУ-тай харьцуулахад хоёр дахин их хохирол амссан талаар дурджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.