ОХУ-д гурав дахь өдрөө дараалан 8000 хүрэхгүй шинэ тохиолдол илэрчээ

ОХУ-д гурав дахь өдрөө дараалан 8000 хүрэхгүй шинэ тохиолдол илэрчээ

ОХУ-д сүүлийн 24 цагийн байдлаар коронавирусний халдварын 7972 шинэ тохиолдол илэрч, халдвар авсан нийт хүний тоо 569063 болж нэмэгдлээ гэж тус улсын цар тахалтай тэмцэх шуурхай штаб мэдээлэв.

Шуурхай штабын мэдээллээр, ОХУ-д өдөрт илэрсэн шинэ халдварын тохиолдол гурав дахь өдрөө дараалан 8000-аас даваагүй байна. Тус улсын нийслэл Москва хотод 1136 шинэ тохиолдол илэрч, нийт тохиолдлын тоо 211921 болжээ. Халдварын тохиолдлын тоогоор хоёрдугаарт орж байгаа Москва мужид 646 тохиолдол шинээр илэрсэн байна. Одоогийн байдлаар ОХУ-д 236816 хүн өвчилжээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 10443 өвчтөн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 324406 болсон бол 181 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 7841-д хүрсэн байна.

Одоогийн байдлаар коронавирусний халдварын сэжигтэй 310400 хүн эмнэлгийн хяналтад байгаа бөгөөд нийтдээ 16.3 сая гаруй хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.