Хил залгаа муж, улсад халдварын тархац ӨНДӨР БАЙНА!
Дэлхий дахинд коронавирусний халдвараар хоногт 166 мянган хүн өвчилжээ. Энэ нь 24 цагийн хугацаанд бүртгэгдсэн тохиолдлын хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. ДЭМБ-аас хүн хоорондын зайг барих, өвчтэй бол гэртээ байх, амны хаалт зүүх, гараа угаах, ханиаж найтаах бол тохой руугаа найтаах зэрэг ариун цэврийн дэглэмийг мөрдөхийг анхааруулсаар байна.
Хойд хөрш ОХУ-д 24 цагийн хугацаанд 79042 хүн шинээр халдвар авч, 181 хүн нас баржээ. Буриад, Тува улс Чита мужид халдвар хоногт 54-115 тохиолдлоор нэмэгдсэн байна. Тувад нийт халдвар 2998 болсон бол Буриадад 2466 болжээ. Читад халдвар өмнөх өдрийнхөөс 39-өөр нэмэгдсэн байна.
Хил залгаа муж улсад тархац урьдын адил өндөр хэвээр байгаа учир анхаарал болгоомжтой байхыг сануулъя.
Монгол Улсад ажиглалатад 1700 гаруй хүн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.