Солонгос хоорондын холбоо барих байр нураагүй гэжээ

Солонгос хоорондын холбоо барих байр нураагүй гэжээ

Хүчтэй дэлбэрэлтийн дараа Кэсон хот дахь Солонгос хоорондын холбоо барих байр нураагүй байсан хэдий ч ихээхэн хохирол учирчээ гэж Америкийн “38 North” цахим хуудас хиймэл дагуулаас авсан гэрэл зургууд дээр үндэслэн мэдээлжээ.

38 North” цахим хуудсыг Вашингтон дахь Жон Хопкинсийн их сургуулийн дэргэдэх олон улсын хэтийн судалгаа шинжилгээний сургуулийн Америк-Солонгосын хүрээлэнгийн шинжээчид хэдэн жилийн өмнө нээж байжээ.
Шинжээчид 6 дугар сарын 19-нд хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудыг судалжээ. Эдгээр зургаас харахад, 6 дугаар сарын 16-нд болсон дэлбэрэлтийн дараа холбоо барих байрны нэг хэсэг ихээхэн сүйдсэн байжээ. Түүнчлэн, тус байгууламжаас хойд болон өмнөд зүгт 100 км-ын радиуст олон тооны хэлтэрхий хаягдсан байжээ.

“Холбоо барих байр бүрэн нураагүй бөгөөд зэргэлдээх байгууламжуудад хохирол учирчээ. Тэсрэх төхөөргийг холбоо барих байрнуудын зөвхөн нэгэнд нь байрлуулсан” гэж шинжээчид үзэж байна.

“Холбоо барих байгууламж одоог хүртэл байгаа нь хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудаас харагдаж байгаа хэдий ч тус байгууламжинд ихээхэн хохирол учирсан байж магадгүй байна. Дээврийн хэсэг нуран унасныг гэрэл зургууд батлан харуулж байна” хэмээн шинжээчид цохон тэмдэглэжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.