Азийн хамгийн чинээлэг эрхэм дэлхийн хамгийн баян 10 хүний нэг болжээ
Азийн хамгийн чинээлэг эрхэм Мукеш Амбани дэлхийн хамгийн баян 10 хүний нэг болжээ. Тэрбээр Энэтхэгийн хамгийн үнэ цэнтэй компаниудын нэг болох “Reliance Industries” компанийн тэргүүн, гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашдаг юм.
М.Амбанийн хөрөнгө 64.5 тэрбум ам.долларт хүрснээр Америкийн “Oracle” компанийн тэргүүн Ларри Эллисон, Францын “L'Oreal” компанийн өв залгамжлагч Франсуаза Беттанкур-Майерс нарыг гүйцэж, жагсаалтын есдүгээрт бичигдэж эхэлснийг “Bloomberg Billionaires Index” харуулжээ. Тэрбээр хамгийн чинээлэг 10 хүний жагсаалтад багтаж буй цорын ганц Ази хүн юм.
М.Амбанийн удирдлага дор “Reliance” компани нефть, эрчим хүчний компаниас жижиглэн худалдаа, өргөн зурвасын сүлжээ, дижитал платформын охин компаниуд бүхий конгломерат болон өргөжин тэлжээ. Сүүлийн үед "Reliance” компанийн нефтийн бизнес олон сорилттой тулгарсныг үл харгалзан тус компанийн дижитал технологийн “Jio Platforms” охин компанийн хөрөнгө оруулалт нэмэгдсэнтэй холбоотойгоор М.Амбанийн хөрөнгө ийнхүү нэмэгдсэн байна.
“Bloomberg Billionaires Index” зургадугаар сарын 22-ны байдлаар
1. Жефф Безос 160 тэрбум ам.доллар
2. Билл Гейтс 112 тэрбум ам.доллар
3. Марк Цукерберг 90.6 тэрбум ам.доллар
4. Бернар Арно 87.4 тэрбум ам.доллар
5. Уоррен Баффет 71.5 тэрбум ам.доллар
6. Стив Баллмер 70.5 тэрбум ам.доллар
7. Ларри Пэйж 68.1 тэрбум ам.доллар
8. Сергей Брин 66 тэрбум ам.доллар
9. Мукеш Амбани 64.5 тэрбум ам.доллар
10. Франсуа Беттанкур Майерс 62 тэрбум ам.доллар
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.