АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ оныг дуустал хагас сая ширхэг ногоон карт олгохыг хориглосон зарлигт гарын үсэг зуржээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ оныг дуустал хагас сая ширхэг ногоон карт олгохыг хориглосон зарлигт гарын үсэг зуржээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ оныг дуустал хагас сая ширхэг ногоон карт олгохыг хориглосон зарлигт гарын үсэг зуржээ. Түүнчлэн энэ оныг дуустал түр ажлын виз олголтыг царцаах аж. Энэ шийдвэр америкчуудыг ажлын байраар хангах зорилготой бөгөөд нийт 525 мянган сул ажлын байр гарна гэж тооцоолж байна.

Энэ хоригт тус улсын томоохон технологийн компаниудын гаднаас ажиллах хүч авахад ашигладаг H-1B ангиллын виз, хөдөө аж ахуйн бус салбарын улирлын ажилчдын H-2B виз, солилцооны оюутны J-1 виз болон үндэстэн дамнасан корпорацын менежерүүдэд олгодог L-1 ангиллын виз багтжээ. Гэхдээ энэ хориг хүнс боловсруулах салбарын ажилчдад хамаарахгүй гэж Цагаан ордноос тодруулжээ. Эл салбарын ажилтнууд H-2B ангиллын визийн 15 хувийг бүрдүүлдэг байна. Коронавирусний эсрэг тэмцэлд гар бие оролцож буй эрүүл мэндийн салбарын ажилтнуудад мөн энэ хязгаарлалт үйлчлэхгүй гэнэ.

Үүний сацуу өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын хилийн гадна олгогдсон ногоон картыг 60 хоногийн хугацаанд царцаажээ.

Трампын засаг захиргаа H-1B ангиллын виз олгох шинэ журмыг санал болгожээ. Жилд энэ ангиллын нийт 85 мянган ширхэг виз олгогддог бөгөөд Энэтхэгийн технологийн корпорац, “Amazon”, “Microsoft”, “Apple” зэрэг томоохон компаниуд гол төлөв ашигладаг байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Трампын ажлын албаны хоёр ажилтан коронавирусээр халдварлажээ 2020-06-23

Азийн хамгийн чинээлэг эрхэм дэлхийн хамгийн баян 10 хүний нэг болжээ 2020-06-23

Трамп зарим ангиллын ажлын виз олгохыг түр зогсоожээ 2020-06-23

Бразил, Энэтхэгт илүү олон хүн коронавирусаар халдварласаар байна 2020-06-23

Дэлхийн улс орнуудад нэг өдрийн дотор коронавирусний халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгджээ 2020-06-23

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ оныг дуустал хагас сая ширхэг ногоон карт олгохыг хориглосон зарлигт гарын үсэг зуржээ. 2020-06-23

АНУ-д халдвараар нас барсан хүний тоо 120 мянга давлаа 2020-06-23

Коронавирусний тархалт эрчтэй, аюултай үедээ иржээ 2020-06-23

АНУ Хятадын хэвлэл мэдээллийн дөрвөн байгууллагын үйл ажиллагаа явуулах журмыг чангатгажээ 2020-06-23

Шинэ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 4 901 230 болжээ 2020-06-23

Хятадад шинж тэмдэггүй долоон тохиолдлыг улсын хэмжээнд шинээр бүртгэжээ. 2020-06-23