АНУ-ын Флорида мужийн оршин суугч 16 жилийн өмнө талийгаач нөхрийнх нь эрхтнийг авсан хүнд бөөрөө бэлэглэжээ.

АНУ-ын Флорида мужийн оршин суугч 16 жилийн өмнө талийгаач нөхрийнх нь эрхтнийг авсан хүнд бөөрөө бэлэглэжээ.

АНУ-ын Флорида мужийн оршин суугч Тэрри Хэррингтон 16 жилийн өмнө талийгаач нөхрийнх нь эрхтнийг авсан хүнд бөөрөө бэлэглэжээ.

Fox News агентлагийн мэдээлснээр, түүний нөхөр Брайан Хэррингтон засвар хийж байгаад дээврээс унаж, 2004 онд нас баржээ. Тэрбээр донорын үйл ажиллагааг дэмждэг байсан тул талийгаачийн эд эрхтнүүдийг дөрвөн өвчтөнд шилжүүлэн суулгасан байна. Тухайн үед шижин өвчтэй Жеффри Гренжер гэгчид түүний бөөр, нойр булчирхайг шилжүүлэн суулгаж байсан аж. Мэс заслын дарах эхний жилд түүнд донорын нэрийг хэлээгүй бөгөөд нууцлалын хугацаа дууссаны дараа тэрбээр шинэ амьдрал бэлэглэсэн аврагчийнхаа нэрийг мэдэж авсан бөгөөд эхнэртэй  нь танилцаж, сайн найзууд болжээ.

Өнгөрсөн онд Жеффрид шилжүүлэн суулгасан бөөр муудаж, донорт хандах шаардлага гарсан байна. Үүнийг мэдсэн Тэрри түүнд өөрийнхөө нэг бөөрийг хандивлажээ.  

“UF Health Shands” эмнэлгийн мэс засалч Марк Жонсоны хэлснээр, Тэрри өвчтөний насыг уртасгаад зогсохгүй чанартай амьдрах боломж олгосон. Гренжер дахин 10-14 жилийн турш бөөрний асуудалгүй амьдрах боломжтой болсон. Эхнэр, нөхөр хоёр нэг хүнд эрхтний донор болсон анхны тохиолдол гэнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.