Ким Жон Ун цэргийн ажиллагааг хойшлуулж, чанга яригчуудыг буулгалаа

Ким Жон Ун цэргийн ажиллагааг хойшлуулж, чанга яригчуудыг буулгалаа

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун энэ сарын 23-нд Солонгосын Хөдөлмөрийн намын Цэргийн төв комиссын тавдугаар чуулганы урьдчилсан хуралдаан явуулж, Зэвсэгт хүчний Ерөнхий штабаас танилцуулсан Өмнөдийн эсрэг цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөөг хойшлуулсан тухай Хойд Солонгосын мэдээллийн төв агентлаг мэдээлжээ.

БНСУ-ын Ёнхап агентлаг Хойд Солонгос цэрэггүй бүсэд байрлуулсан чанга яригчуудаа буулгаж эхэлсэн тухай өнөөдөр /2020.06.24/ мэдээлжээ. Өнгөрсөн мягмар гарагт тус агентлаг Хойд Солонгосын тал 20 чанга яригчийг хилийн бүсэд суурилуулж дууссан тухай мэдээлж байсан юм.

Хоёр Солонгосын харилцаа энэ сарын эхээр Хойд Солонгосоос Өмнөд рүү дүрвэж ирсэн иргэдийн төрийн бус байгууллагууд ухуулах хуудас БНАСАУ руу илгээсэнтэй холбогдуулан энэ сарын 16-нд Кэсон аж үйлдвэрийн дүүрэг дэх харилцаа холбооны хамтарсан албаны байрыг дэлбэлсний дараа эрс хурцадсан билээ.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.