БНАСАУ хилийн дагуу чанга яригчуудыг байрлуулж байна

БНАСАУ хилийн дагуу чанга яригчуудыг байрлуулж байна

БНАСАУ хоёр Солонгосын хилийн дагуу оршдог бүс нутгуудад суртал ухуулгын зориулалт бүхий чанга яригчуудыг байрлуулж байна гэж цэргийн эх сурвалжууд мэдээлжээ. 2018 онд хэлэлцээр байгуулсны дараа энэ төрлийн төхөөрөмжүүдийг хураагаад байсан юм.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар 2018 оны дөрөвдүгээр сарын 27-нд дээд хэмжээний уулзалт хийсний дараа хоёр Солонгос дайсагнасан бүх үйлдлээ зогсоож, чанга яригчаар нэвтрүүлэх, ухуулах хуудас тараах зэрэг үйлдэл гаргахгүй байхаар тохиролцжээ.

Сүүлийн үед БНАСАУ дүрвэгчдийн ухуулга хуудас тараах кампанит ажлыг зогсоож чадаагүй хэмээн БНСУ-ыг шүүмжлээд, тус улсын эсрэг суртал ухуулгын кампанит ажлыг эхлүүлж, өөр бусад арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн юм.  

Цэргийн эх сурвалжуудын мэдээлснээр, БНАСАУ цэрэггүй бүсэд чанга яригчуудыг дахин байрлуулж буй байдал ажиглагдсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.