Дана Уайт: Аманда зодог тайлбал би түүнийг ална
UFC холбооны хагас хөнгөн, хөнгөн жингийн аварга Аманда Нуньес Лас-Вегаст болсон UFC 250 тэмцээний дараа зодог тайлах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ.
Тэрбээр “Хүссэн бүхэндээ хүрлээ. Би зодог тайлж ч болно, үргэлжлүүлэн зодолдож ч болно. Одоо надад энэ жинд хийх юм юу ч алга. Алдрын танхим хэзээ нэгэн цагт үүдээ нээх нь тодорхой” гэсэн байна.
Харин холбооны тэргүүн Дана Уайт “Хэрэв Аманда зодог тайлбал би түүнийг ална. Би түүнд шинэ жин гаргаж өгөх гэж байгаа. Хэрэв тамирчин зодог тайлна гэж хэлбэл явсан нь дээр. Гэхдээ Нуньес биш” хэмээсэн аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.