Хятадын Засгийн газар энэ онд 4-5 их наяд юанийн төсвийн зарцуулалт хийх төлөвтэй байна.
Хятадын Засгийн газар энэ онд 4-5 их наяд юанийн төсвийн зарцуулалт хийх төлөвтэй байна. Тус улсын Ардын Их Хурлаар 2020 оны төсвийн алдагдлыг өсгөж, 3.6 хувьд хүргэхээр баталсан юм.
Дээр дурдсан 4-5 их наяд юанийг төсвийн бодлогын хүрээнд тусгай зориулалттай Засгийн газрын бондын арилжаа болон орон нутагт олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлэхэд зарцуулна.
Цаашид зээлийн өсөлтөөр дамжуулж эдийн засгийг тэтгэх арга хэмжээнүүд үргэлжлэх хүлээлттэй байна. Юаниар шинээр олгосон зээлийн хэмжээ дөрөвдүгээр сард 1.7 их наяд юань байсан бол тавдугаар сард 1.48 их наяд юань хүрч өссөн.
Харин Засгийн газрын бонд олголтын квот 2019 онд 2.15 их наяд юань байсан бол 2020 онд 3.75 их наяд юань хүрч нэмэгдэхээр батлагдсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.