АНУ “WADA”-д олгодог санхүүжилтээ зогсоож магадгүй байна
Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг /WADA/ шинэчлэл хийх асуудлаар арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй бол тус байгууллагад олгодог санхүүжилтээс татгалзах асуудлыг авч хэлэлцэхийг АНУ-ын мансууруулах бодистой тэмцэх газар Конгресст уриалжээ.
"Америкийн татвар төлөгчид “WADA”-д хувь нэмрээ орууулсныхаа хариуд цэвэр спорт, шударга тоглолт, сэргээшийн эсрэг системийн удирдлагын үр дүнтэй байдал, шийдвэр гаргах үйл явцад ижил тэгш санал өгөх хэлбэрээр мэдэгдэхүйц үр дүнг амсах ёстой” хэмээн Мансууруулах бодистой тэмцэх газрын илтгэлд дурджээ.
WADA гол стандартуудаа үр дүнтэй, бие даасан, ил тод байдалтай болон тамирчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлж чадахгүй бол тус байгууллагад олгодог санхүүжилтээ АНУ бууруулах эсвэл зогсоохыг Мансууруулах бодистой тэмцэх газар хүсэж, хууль тогтоогчдод ханджээ.
АНУ жил бүр “WADA”-д 2.7 сая ам.долларын санхүүжилт олгодог нь бусад улстай харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт юм хэмээн илтгэлд тэмдэглэсэн байна.
Оросын спортын салбар дахь сэргээшийн дуулиан шуугианыг зохицуулахад “WADA”-гийн гаргаж буй үйлдэлтэй холбогдуулан эрх баригчид санаа зовниж буйгаа илэрхийлж байна гэж Мансууруулах бодистой тэмцэх газрын Конгрессын хоёр танхимд танилцуулсан илтгэлд дурдсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.