УИХ-ын сонгуулийн дүнг хакердсан гэж үзэж байгаа тул дахин сонгууль явуулахыг хүслээ.

УИХ-ын сонгуулийн дүнг хакердсан гэж үзэж байгаа тул дахин сонгууль явуулахыг хүслээ.

УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшсэн иргэд мэдээлэл хийлээ. Тэд сонгуулийн дүнг хакердсан гэж үзэж байгаа тул дахин сонгууль явуулахыг хүслээ. 

Т.Ганболд "Би Дархан-Уул аймагт нэр дэвшиж сурталчилгааны 20 хоногтоо яг тэнд ажилласан. Тус аймгийн иргэд Сонгуулийн үр дүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байна. Өрсөлдөгч намууд ч намайг нэгт орно гэж хүлээн зөвшөөрч байсан. Гудамжинд алхаад явахад ч Дарханчууд элэгсэг байсан.

Гэтэл сонгуулийн дүн мэдээ гарах үед ихэнх бие даагчийн санал авсан тооны урд таслал гарч байсан. Зөвхөн бие даагч дээр таслал цэг гарсан. Таслал цэг гэсэн формат хар машинд байхгүй гэж СЕХ-ноос тайлбарлаж байсан. Эхний санал асуулгын дүн гарахад би огт байхгүй байж байгаад дараагийн солигдолт дээр 7311 саналтайгаар нэгт гараад ирсэн. Миний ард 10 гаруй мянган санал авсан нэр дэвшигчид жагсаж байсан. Юу гэсэн үг вэ гэхээр exel программ дээр 14622-г хоёрт хуваахад урдаа таслалтай 7311 гэж гарсан. Тэгэхээр сонгуулийг дүнг хакердсан байна.

Сонгуулийн дүнд нэвтрэх эрх хэнд байгаа билээ, аль нам эрх барьж байна энэ бүхнийг бодох хэрэгтэй. Бие дааж нэр дэвшсэн Бат-Оргил, Н.Номтойбаяр, Содномын саналын тоо нь таслалтай гарч ирсэн. Таслал гарснаар алдаа зааж байна гэж СЕХ өөрсдөө тайлбарлаж байсан. Тагнуулын ерөнхий газар энэ асуудалд анхаарлаа хандуулахыг хүсч байна.  

Хуваалтын системээр бие даагчдын саналыг хакердлаа. Тиймээс энэ сонгуулиа хүчингүй болго. Би дахин барилдах хүсэлт гаргаж байна" гэлээ.

 

https://zindaa.mn/3amp

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ЭМЯ: 624 хүн гэрийн тусгаарлалтад байгаа 2020-06-26

Монгол Улсад коронавирусний гурван тохиолдол нэмж бүртгэгдлээ. 2020-06-26

Дэлгүүр, паб, ресторанууд ӨНӨӨДРӨӨС 00:00 цаг хүртэл АЖИЛЛАНА 2020-06-26

БНХАУ, Монгол Улс, ОХУ хамтран "Түмэн газрын цайны зам"-ыг дэлхийн соёлын өвд бүртгүүлэхээр болжээ 2020-06-26

Гамшгийн үед ажиллах техник, тоног төхөөрөмжийг шийдвэрлэлээ 2020-06-26

УИХ-ын сонгуулийн дүнг хакердсан гэж үзэж байгаа тул дахин сонгууль явуулахыг хүслээ. 2020-06-26

Т.Бат-Оргил: Хар хайрцагаар луйвар хийж төрийн эрхийг булааж байна 2020-06-26

“Шинжлэх ухааны зөвлөл”-ийн гишүүдэд хүндэтгэл үзүүлж, батламж гардуулав 2020-06-26

Сайжруулсан түлш нөөцлөх агуулахын байр, түлш нөөцлөлтийг шалгав 2020-06-26

Хашаа, хайсыг нэгдсэн стандарттай болгох ажил үргэлжилж байна 2020-06-26

Ч.Содномцэрэн: 2000 оноос хойш хамгийн өндөр ирцтэй сонгууль байлаа 2020-06-26