Т.Бат-Оргил: Хар хайрцагаар луйвар хийж төрийн эрхийг булааж байна

Т.Бат-Оргил: Хар хайрцагаар луйвар хийж төрийн эрхийг булааж байна

УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшсэн иргэд мэдээлэл хийж байна.

Хан-Уул дүүрэг буюу 29 дүгээр тойрогт бие даан нэр дэвшсэн  Т.Бат-Оргил хэлэхдээ “Өнөөдөр энд цөөн хэдэн хүн цуглаад байгаа ч ард олон хүн бий. Зарим нь хөдөө орон нутгаас ирж чадаагүй, зарим нь өөр ажилтай учраас ирж чадаагүй ч бидэнтэй хамт байгаа гэдгээ хэлж байна.

Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүх Хөвсгөл аймагт иргэдтэй уулзах үеэрээ бие даагч нарыг битгий сонгоорой, тэд сул дорой амьтад гэж мэдэгдэл хийсэн. Тэр зарчмаараа л энэ сонгуулийг хийлээ. Үндсэн хуулийн өөрчлөлтөд сонгуультай холбоотой, эрх баригчдад үйлчилсэн заалтууд орсон. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар  би хэсэг нөхдийн хамт Үндсэн хуулийн цэцэд  гомдол гаргасан. Цэцээс өгсөн хариуг та бүхэн анзаарсан бол Монгол Улсад сонгуулийн тэгш эрх гэж байхгүй, УИХ Үндсэн хуулийг зөрчих эрхтэй гэдэг хариу өгсөн.

МАН ялагдахынхаа алдад үхэр буугаа тавилаа. Хар хайрцагаар улайм цайм луйвар хийж төрийн эрхийг булааж байна. Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Ард иргэдээс гарын үсэг цуглуулна. Энэ  сонгууль хүчингүй. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ бүх хууль зөрчсөн луйврыг  хүлээн зөвшөөрөхгүй гэж итгэж байна гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсад коронавирусний гурван тохиолдол нэмж бүртгэгдлээ. 2020-06-26

Дэлгүүр, паб, ресторанууд ӨНӨӨДРӨӨС 00:00 цаг хүртэл АЖИЛЛАНА 2020-06-26

БНХАУ, Монгол Улс, ОХУ хамтран "Түмэн газрын цайны зам"-ыг дэлхийн соёлын өвд бүртгүүлэхээр болжээ 2020-06-26

Гамшгийн үед ажиллах техник, тоног төхөөрөмжийг шийдвэрлэлээ 2020-06-26

УИХ-ын сонгуулийн дүнг хакердсан гэж үзэж байгаа тул дахин сонгууль явуулахыг хүслээ. 2020-06-26

Т.Бат-Оргил: Хар хайрцагаар луйвар хийж төрийн эрхийг булааж байна 2020-06-26

“Шинжлэх ухааны зөвлөл”-ийн гишүүдэд хүндэтгэл үзүүлж, батламж гардуулав 2020-06-26

Сайжруулсан түлш нөөцлөх агуулахын байр, түлш нөөцлөлтийг шалгав 2020-06-26

Хашаа, хайсыг нэгдсэн стандарттай болгох ажил үргэлжилж байна 2020-06-26

Ч.Содномцэрэн: 2000 оноос хойш хамгийн өндөр ирцтэй сонгууль байлаа 2020-06-26

Шинэ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 5 247 040 болжээ 2020-06-26