Их Британийн рок хамтлаг “The Rolling Stones" сонгуулийн кампанит ажилдаа дуунуудыг нь ашиглахаа болихыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас шаарджээ.
Их Британийн рок хамтлаг “The Rolling Stones" сонгуулийн кампанит ажилдаа дуунуудыг нь ашиглахаа болихыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас шаарджээ.
Хэрэв Дональд Трамп энэ шаардлагыг үл тоомсорлож, хөгжмийн зохиолыг үргэлжлүүлэн ашигласаар байвал шүүхэд хандана гэж зохиогчийн эрхийг хамгаалах BMI (Broadcast Music, Inc.) байгууллага хамтлагийн өмнөөс гаргасан мэдэгдэлдээ тэмдэглэсэн байна.
2016 онд мөн “The Rolling Stones” хамтлагийнхан сонгуулийн өмнөх сурталчилгаандаа дуунуудыг нь ашиглахаа болихыг Трампаас шаардаж байжээ. Трампын сонгогчидтойгоо хийсэн уулзалтуудын үеэр тус хамтлагийн “You Can't Always Get What You Want”, “Sympathy for the Devil”, “Brown Sugar”, “Start Me Up” гэх зэрэг янз бүрийн хит дуунуудыг ашиглаж байсныг Би-Би-Си компани сануулж байна. Тухайн үед бас Их Британийн дуучин Элтон Жон, Адель, Америкийн рок хамтлаг “Aerosmith”-ийн гоцлол дуучин Стивен Тайлер нар ийм шаардлагыг Трампт тавьж байжээ.
АНУ-ын 59 дэх ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын 3-нд болно. Трамп Бүгд Найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд хангалттай тооны саналыг намын их хурлын төлөөлөгчдөөс хэдийнээ авсчээ. Ерөнхийлөгчийн сонгуульд түүнтэй АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жо Байден өрсөлдөх магадлал тун өндөр байна гэж улс төр судлаачид үзэж байна. Тэрбээр мөн удахгүй болох Ардчилсан намын их хурлын төлөөлөгчдөөс хангалттай дэмжлэгийг авсан юм. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах намуудын их хурлыг наймдугаар сарын 17-20-нд явуулахаар товложээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.