Коронавирусээр халдварласан өвчтөн эдгэж, эмнэлгээс гарчээ

Коронавирусээр халдварласан өвчтөн эдгэж, эмнэлгээс гарчээ

Шанхайд коронавирусээр халдварласан нэгэн эмэгтэй эмчлүүлж, эмнэлгээс гарсан талаар Хятадын Үндэсний эрүүл мэндийн комиссоос мэдээлснээс иш татан “Sina” агентлаг уламжилсан байна. Шинэ вирусээр халдварлаад эдгэсэн анхны өвчтөн 56 настай, Чен гэх эмэгтэй бөгөөд тэрбээр Үхань хотод удаан хугацааны турш амьдарч буй аж.

Нэгдүгээр сарын 10-ны өдөр Чен ихээр халуурч сульдан, уушгины хатгалгаа өвчний шинж тэмдэгтэйгээр энэ сарын 15-ны өдөр Шанхай хотын эмнэлэгт хандсан байна. Эмчилгээ хийж эхэлснээс хойш зургаан өдрийн дараа эмэгтэйн биеийн байдал аажмаар сайжирч, коронавирусийн хоёр шинжилгээний хариу нь сөрөг гарсан талаар “Beijing Daily” сонинд мэдээлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.