Н.Номтойбаярын бүрэн эрхийг ТҮДГЭЛЗҮҮЛЭХ шийдвэр гаргалаа

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан дөнгөж сая өндөрлөлөө.
Хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг дэд хорооны таван гишүүн гаргажээ.
Учир нь, прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг парламентад хүргүүлсэн. Энэ дагуу УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнгөрсөн хугацаанд гурван удаа хуралдахаар цугласан ч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл хойшлоод байсан юм.
Энэхүү дэд хороог УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ахалдаг бөгөөд бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Ч.Улаан нарын парламентад хамгийн олон жил ажилласан туршлагатай гишүүд бүрдүүлдэг.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.