Пакистаны хөрөнгийн бирж рүү халдсан террористуудыг устгажээ
Пакистаны цагдаа нар хөрөнгийн биржийн барилга руу халдсан бүх террористыг устгасан гэж Карачи хотын ерөнхий байцаагч Муштак Ахмед Махар “Geo News” телевизийн сувагт мэдээлсэн байна.
Дөрвөн террорист Карачи хот дахь хөрөнгийн биржийн барилга руу халдаж, биржийн гол хаалганы ойролцоо гар бөмбөг дэлбэлэн эмх замбараагүй гал нээсэн байна. Террористуудын гурвыг нь устгасан, нэг нь биржийн барилга дотор нуугдсан гэж цагдаа нар өмнө нь мэдээлжээ. Махарын мэдээлснээр, цагдаагийн нэмэлт хүч ирсний дараа үлдсэн террористыг устгасан байна. Террористууд цагдаагийн алба хаагчдын чөлөөтэй үедээ өмсдөг хувцсыг өмссөн байжээ.
Хамгийн сүүлд мэдээлснээр, халдлагын улмаас хоёр хүн амиа алдаж, цагдаагийн нэг офицер болон биржийн барилгын хамгаалагчийг оруулаад гурван хүн шархаджээ. Шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.