Калифорни муж улсын бааруудыг дахин хаана
АНУ-ын Калифорни муж улсын захирагч Гэвин Ньюсом шинэ коронавирусний халдвар хурдацтай тархаж байгаатай холбогдуулан тус муж улсын долоон тойргийн бүх баарыг дахин хаахаар шийдэж, өөр найман тойрогт ижил арга хэмжээ авахыг зөвлөжээ.
Амбан захирагчийн шийдвэрийн дагуу Фресно, Империал, Керн, Кингс, Лос-Анжелес, Сан-Хоакин болон Тулейра тойргийн бүх баарыг хаана. Зоогийн газар, уушийн газрууд Калифорни муж улс төдийгүй орон даяар тогтоосон эрүүл ахуй-тахал судлалын хязгаарлалтын хүрээнд хаалттай байгаа юм. Эдгээр газруудыг амбан захирагч зургадугаар сарын 12-ноос нээхийг зөвшөөрсөн байна.
Түүнчлэн АНУ-ын Вашингтон муж улсын эрх баригчид халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан үйлдвэрүүд, үйлчилгээний салбарын үйл ажиллагааг сэргээх хязгаарлалтыг цуцлах сүүлчийн буюу дөрөв дэх шатанд шилжихээ түр хойшлуулжээ.
Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, АНУ-д халдвар авсан хүний тоо 2 сая 53 мянга давж, 125700 гаруй хүн нас барсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.