“L'Oreal” цайруулах гэх мэт үгсийг бүтээгдэхүүнийхээ тайлбараас хасна
Францын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “L'Oreal” компани бүтээгдэхүүнүүдийнхээ тайлбарт цайруулах, цагааруулах гэх мэт үгсийг хэрэглэхээ зогсоохоор болжээ.
Африк гаралтай Америк иргэн Жорж Флойд нас барснаас хойш арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцсэн жагсаал өрнөж эхлээд байгаа үед энэхүү шийдвэрийг гаргасан байна.
Францад төвтэй “L'Oreal” компани нь “Garnier”, “Maybelline New York”, “La Roshe Posay”, “SkinCeuticals”, “L'Oréal Paris” зэрэг брэндийг эзэмшдэг бөгөөд ямар бүтээгдэхүүдийнхээ нэрийг өөрчлөх талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй байгаа ажээ.
“L'Oreal” нь ийм өөрчлөлтийг хийж буй анхны компани бөгөөд Англи-Данийн “Unilever” фирмийн Энэтхэг, Бангладеш дэх “Hindustan Unilever” компани болон Америкийн “Johnson & Johnson” дээрхтэй ижил мэдэгдлийг өнгөрсөн долоо хоногт хийжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.