Дэлхий даяар “COVID-19”-ийн 141 вакцин боловсруулж байна

Дэлхий даяар “COVID-19”-ийн 141 вакцин боловсруулж байна

Одоогийн байдлаар дэлхий даяар коронавирусний 141 вакцин боловсруулж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн /ДЭМБ/ Тедрос Адханом Гебрейесус мэдээлэв.

“Олон улсын хамтын ажиллагаа COVID-19 вакциныг гарган авахад хэдийнээ чухал үүрэг гүйцэтгэж байгааг бид харж байна. Коронавирусний талаарх мэдээлэл интернэтэд тавигдсанаас хойш удалгүй вакцин гарган авах ажил эхэлсэн. Одоо 141 вакциныг боловсруулж байна. Гэхдээ амжилтад хүрэхэд хэдэн сарын хугацаа шаардагдаж магадгүй юм. Мэдээж хэрэг, бүрэн хамгаалалтын баталгаа байхгүй, гэхдээ бид үүнд найдаж байна" гэж тэрбээр нийтлэлдээ бичсэн байна. Түүний нийтлэл “Washington Post” сонины лхагва гаргийн дугаарт гарчээ. 

ДЭМБ-ын хамгийн сүүлийн мэдээллээр, дэлхий даяар коронавирусний халдвар авсан хүний тоо 10.3 сая давж, 508 мянга гаруй хүн нас баржээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.