Токиогийн дээгүүр солир нисэж өнгөрчээ

Токиогийн дээгүүр солир нисэж өнгөрчээ

Өнгөрсөн шөнө Токио болон түүний ойролцоох бүсийн оршин суугчид солир өнгөрснийг ажиглах боломжтой байсан бөгөөд тэдний олонх нь дэлбэрэлт шиг чимээ сонсжээ. Эрх баригчид энэ үзэгдлийн талаар мэдээлэл цуглуулж байна гэж Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга нийслэл хотдоо хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

“Ийм мэдээлэл гарсныг бид мэдэж байгаа. Бид одоо энэ талаар мэдээлэл цуглуулж байна. Одоогийн байдлаар хохирол бүртгэгдээгүй" гэж тэрбээр хэлжээ.

Японы твиттер хэрэглэгчид бөмбөг шиг хэлбэртэй тод гэрэлтэх биетийн дүрс бичлэгийг нийтэлжээ. Тэд мөн шөнийн 2 цаг 30 минутын орчимд дэлбэрэх чимээ сонсогдож, зарим байшингийн цонх доргиж байсан гэж ярьсан байна.

Японы дээгүүр солир нисэж өнгөрдөг үзэгдэл сард хэд хэдэн удаа бүртгэгддэг гэж тус улсын одон орны ажиглалтын газар мэдээлжээ. Гэхдээ агаар мандалд дэлбэрэх чимээ хүмүүст сонсогдох нь маш ховор үзэгдэл аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хорио цээрийн дэглэмийг хоёр ч удаа зөрчсөн Шинэ Зеландын Эрүүл мэндийн сайд Дэвид Кларк албан тушаалаасаа огцорлоо 2020-07-02

Дэлхийн хэмжээнд 17 вакциныг туршиж байна 2020-07-02

Трампын гэр бүлийнхний тухай номыг хэвлүүлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгожээ 2020-07-02

Токиод 100 гаруй халдварын тохиолдол шинээр илэрсэн байх төлөвтэй байна 2020-07-02

Мексикт нэг хоногийн дотор коронавирусний халдварын улмаас 741 хүн нас барлаа 2020-07-02

Токиогийн дээгүүр солир нисэж өнгөрчээ 2020-07-02

“Apple” АНУ дахь дэлгүүрүүдээ дахин хаажээ 2020-07-02

"Pizza Hut" сүлжээ ресторан санхүүгийн хүндрэлийн улмаас дампуурч байгаагаа зарлалаа. 2020-07-02

Дэлхий даяар “COVID-19”-ийн 141 вакцин боловсруулж байна 2020-07-02

Финландын нисэх хүчний сүлдэнд 1918 оноос хойш дүрслэгдсэн байсан хас тэмдгийг Засгийн газрын шийдвэрээр авч хаях шийд гаргажээ. 2020-07-02

Хятадын үйлчилгээний салбар удаашрах төлөвтэй 2020-07-02