"Pizza Hut" сүлжээ ресторан санхүүгийн хүндрэлийн улмаас дампуурч байгаагаа зарлалаа.

"Pizza Hut" сүлжээ ресторан санхүүгийн хүндрэлийн улмаас дампуурч байгаагаа зарлалаа.

АНУ төдийгүй дэлхий даяар алдартай түргэн хоолны "Pizza Hut" сүлжээ ресторан санхүүгийн хүндрэлийн улмаас дампуурч байгаагаа зарлалаа.

Ингэснээр АНУ даяар үйл ажиллагаа явуулдаг 1200 гаруй ресторан хаалгаа барих юм.

"Pizza Hut"-н толгой компани болох "NPC International" компанид харьяалагддаг "Wendy’s" рестораны сүлжээ ч мөн адил дампуурч буй аж.

Коронавируст цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулахаа зогсоосонтой холбоотойгоор ийнхүү санхүүгийн хүнрэлд орсон байна.

Өнгөрсөн хугацаанд хүнсний татан авалт, ажилчдын цалин, урсгал зардал зэрэгт нийлээд нэг тэрбум гаруй ам.долларын өртэй болжээ.

АНУ-ын 27 мужид нийтдээ 40 мянга гаруй хүн уг сүлжээн ресторанд харьяалагдан ажилладаг гэх баримт бий.

Дампуурлаа зарласны дараах процесс АНУ-ын хууль дүрмийн дагуу шийдвэрлэгдэнэ.

“Хуулийн дагуу бид манай рестораны багцийг худалдан авах хөрөнгө оруулагч татахын тулд багцын үйлчилгээ, нэр төрлөө боловсронгуй болгох ёстой. Компани дамдуурсан ч бренд цаашдаа тогтвортой үргэлжилнэ” гэж Pizza Hut рестораны гүйцэтгэх захирал Жон Уебер ярьжээ.

Пицца Хат нь одоогоос 62 жилийн өмнө 1958 оны зургаадугаар сарын 15-нд АНУ-ын Канзас мужийн Уичита хотод Ден болон Френк Карни үүсгэн байгуулж байсан юм.

Тус компани 2020 оны байдлаар дэлхий даяар 18.7 мянган салбар ресторан ажиллаж байна.
Эх сурвалж: CNN Business

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.