Токиод 100 гаруй халдварын тохиолдол шинээр илэрсэн байх төлөвтэй байна

Токиод 100 гаруй халдварын тохиолдол шинээр илэрсэн байх төлөвтэй байна

Японы нийслэл Токио хотод нэг өдрийн дотор коронавирусний халдварын 100 гаруй тохиолдол бүртгэгдсэн талаар тус хотын засаг захиргаа мэдээлэх төлөвтэй байна гэж уг мэдээлэлд ойр эх сурвалж мэдээлжээ.

Токиод сүүлийн хоёр сарын хугацаанд ийм олон халдварын тохиолдол нэг өдөрт бүртгэгдээгүй юм. Дээрх мэдээлэл үнэн зөв болох нь батлагдвал өнгөрсөн тавдугаар сарын эхнээс хойш өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо анх удаа 100 давах юм. Япон даяар онцгой байдал тогтоогоод байсан тавдугаар сарын 2-нд халдварын 154 тохиолдол бүртгэгдсэн байна.

Өдөрт шинээр илэрсэн халдварын тохиолдлын тоо 100 давсан гэх мэдээлэл гарсантай холбоотойгоор бизнес, нийгмийн үйл ажиллагааг эргэн хэвийн явуулж эхлээд буй нийслэл хотод халдварын хоёр дахь давлагаа дэгдсэн байж болзошгүйд олон нийтийн санаа зовниж эхэлжээ.

Токиод мягмар гарагт халдварын 67 тохиолдол бүртгэгдсэнээр сүүлийн долоо хоног дараалан өдөрт 50-аас олон шинэ тохиолдол илэрсэн байна. Тус хотод лхагва гаргийн байдлаар 6292 хүн халдвар авчээ.

Японд тогтоосон онцгой байдлын дэглэмийг тавдугаар сарын 25-нд цуцалснаас хойш нийслэлд өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо аажмаар нэмэгдсээр байсан бөгөөд ялангуяа шөнийн цагаар үйл ажиллагаа явуулдаг газарт ажилладаг юм уу үйлчлүүлсэн хүмүүсээс халдвар илэрсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Tesla” хамгийн үнэ цэнтэй автомашин үйлдвэрлэгч болжээ 2020-07-02

ОХУ-ын иргэдийн 78.03 хувь нь Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахыг дэмжлээ 2020-07-02

Хорио цээрийн дэглэмийг хоёр ч удаа зөрчсөн Шинэ Зеландын Эрүүл мэндийн сайд Дэвид Кларк албан тушаалаасаа огцорлоо 2020-07-02

Дэлхийн хэмжээнд 17 вакциныг туршиж байна 2020-07-02

Трампын гэр бүлийнхний тухай номыг хэвлүүлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгожээ 2020-07-02

Токиод 100 гаруй халдварын тохиолдол шинээр илэрсэн байх төлөвтэй байна 2020-07-02

Мексикт нэг хоногийн дотор коронавирусний халдварын улмаас 741 хүн нас барлаа 2020-07-02

Токиогийн дээгүүр солир нисэж өнгөрчээ 2020-07-02

“Apple” АНУ дахь дэлгүүрүүдээ дахин хаажээ 2020-07-02

"Pizza Hut" сүлжээ ресторан санхүүгийн хүндрэлийн улмаас дампуурч байгаагаа зарлалаа. 2020-07-02

Дэлхий даяар “COVID-19”-ийн 141 вакцин боловсруулж байна 2020-07-02