Мьянмар: Хөрсний гулгалтыг үеэр 160 гаруй хүн амиа алдаад байна

Мьянмар: Хөрсний гулгалтыг үеэр 160 гаруй хүн амиа алдаад байна

Мьянмарын Холбооны улсын хойд зүгт орших Качин муж дахь уурхайд олон зуун хүний аминд хүрсэн осол болжээ. Ширүүн борооны улмаас хөрсний гулгалт бий болсон гэж албаныхан тайлбарлаж байна. Орон нутгийн цагаар пүрэв гарагийн оройны 7:15 минутын байдлаар нийт 162 хүний цогцсыг уурхайгаас олж гаргаад байгаагаас гадна бэртэж, гэмтсэн 54 хүнийг эмнэлэгт хүргэжээ. Албаныхан ширүүн борооны улмаас аврах ажиллагаа саатаж магадгүй байгааг учирлажээ. Байгалийн онц үзэгдэл болон бусад хүчин зүйлээс үүдэлтэйгээр Мьянмарын холбооны улсын уурхайнуудад осол гарах нь түгээмэл үзэгдэл гэдгийг Си Эн Эн агентлаг дамжуулжээ. Энэ удаагийнхтай ижил төрлийн ослоор өнгөрсөн жил 50 гаруй хүн амиа алдсан байна. Мөн 2015 онд хаш чулууны уурхайд болсон ослын үеэр 110 гаруй уурхайчин амь үрэгдэж байжээ.

Сонирхуулахад, олон улсын зах зээл дээр худалдаалагдаж байгаа хаш чулууны 70 хувь нь Мьянмарын холбооны улсаас импортлогддог юм. Дэлхийн хамгийн том хаш чулууны уурхай Мьянмарын Качи мужид байрладаг байна. НҮБ төдийгүй зарим улсын төрийн тэргүүн хөрсний гулгалтын үеэр амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хятадын компаниудын эсрэг үйлдлүүдээ нэн даруй залруулна гэж найдаж байна 2020-07-02

ОХУ-д халдварын 6700 гаруй шинэ тохиолдол илэрчээ 2020-07-02

Коронавирусний шинэ төрөл Европоос АНУ руу тархсан болохыг нэгэн судалгаагаар тогтоожээ. 2020-07-03

Өнөөдөр Турк улсад 11 хүний эрх хамгаалагчийн шүүх хурал болно 2020-07-03

Японы эрх баригч нам Ши Жинпиний айлчлалыг зохион байгуулахыг эсэргүүцжээ 2020-07-03

Мьянмар: Хөрсний гулгалтыг үеэр 160 гаруй хүн амиа алдаад байна 2020-07-03

Манчестер Сити аваргуудыг буулган авлаа 2020-07-03

Ардчиллыг дэмжигч идэвхтэн Хонконгийг орхижээ 2020-07-03

Сэтгүүлч Хашоггийг хөнөөсөн хэрэгтнүүдийг шүүх хурал Истанбулд эхэлнэ 2020-07-03

“COVID-19” халдварын тохиолдлын тоо 10 сая 984 мянга давж, эдгэрсэн хүний тоо 6 сая 140 мянгад хүрлээ. 2020-07-03

АНУ БНХАУ-ын Өмнөд Хятадын тэнгист цэргийн сургуулилт хийх шийдвэр сэтгэл түгшээж байгааг илэрхийлжээ. 2020-07-03