АНУ БНХАУ-ын Өмнөд Хятадын тэнгист цэргийн сургуулилт хийх шийдвэр сэтгэл түгшээж байгааг илэрхийлжээ.
АНУ БНХАУ-ын Өмнөд Хятадын тэнгист цэргийн сургуулилт хийх шийдвэр сэтгэл түгшээж байгааг илэрхийлжээ. Пентагон Хятад улс Өмнөд Хятадын тэнгист цэргийн сургуулилт хийх нь хурцадмал байдлыг багасгаж, тогтвортой байдлыг хангахад сөрөг нөлөө үзүүлэх болно гэж үзэж байгаа аж.
Мөн энэ үйлдэл нь Хятадын Өмнөд Хятадын тэнгис дэх талуудын үйл ажиллагааны талаарх 2002 оны тунхаглалын дагуу хүлээсэн үүргийг зөрчиж байна гэжээ.
Өмнө нь АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Хонконг дахь Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг хариуцсан Хятадын албаны хүмүүстэй харьцдаг банкуудын эсрэг хориг тавих тухай хуулийн төслийг баталсан билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.