Манчестер Сити аваргуудыг буулган авлаа

Манчестер Сити аваргуудыг буулган авлаа

Английн Премьер лигийн 32 тойрогт Манчестер Сити клуб энэ жилийн аварга Ливерпуль клубтэй учраа таарч 4-0 онооны харьцаагаар бут ниргэлээ.

Тоглолтын эхний хэсэгт Ливерпуль клуб хэд, хэдэн удаа аюултай цохилт гүйцэтгэж, бүр хөндлөвч онож амжсан. Гэвч 25 дахь минутад торгуулийн талбайд Ливерпулийн Жое Гомез алдаа гарган Стерлингийг унагааснаар Манчестер Сити клуб торгуулийн цохилт хийх эрхтэй болсон. Улмаар Кевин де Бройн торгуулийн цохилтыг амжилттай болгосноор тэргүүлж эхэлсэн юм.

Эхний гоолоос ердөө 10-аадхан минутын дараа 35 дахь минутад Рахим Стерлинг гоёмсог гоол оруулснаар хоёр гоолын зөрүүтэй болгосон юм. Төд удалгүй тоглолтын эхний үеийн төгсгөлд 45 дахь минутад Фил Фоден гоол оруулж 3-0 онооны харьцаатай болжээ.

Хэдийгээр Ливерпуль клуб гоол оруулах хэд, хэдэн боломж үүсгэсэн ч гоол оруулж чадалгүй байсаар хоёрдугаар үетэй золгосон юм. Хоёрдугаар үед ч тэд хэд, хэдэн боломжоо алдсан.

Улмаар тоглолтын 66 дахь минутад Ливерпулийн Алекс Окслейд Чембэрлен өөрийнхөө хаалганд гоол оруулж тооны зөрүүг дөрөв болгожээ.

Тоглолтод өөр гоол оролгүй байсаар 4-0 онооны харьцаагаар Манчестер Сити ялалт байгуулж 66 оноотой болж хоёрдугаар байраа улам баталгаажууллаа. Тэд гуравдугаар байрт яваа Лестэр Сити клубээс 11 онооны илүү бичигдэж байгаа юм.


Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ОХУ-д халдварын 6700 гаруй шинэ тохиолдол илэрчээ 2020-07-02

Коронавирусний шинэ төрөл Европоос АНУ руу тархсан болохыг нэгэн судалгаагаар тогтоожээ. 2020-07-03

Өнөөдөр Турк улсад 11 хүний эрх хамгаалагчийн шүүх хурал болно 2020-07-03

Японы эрх баригч нам Ши Жинпиний айлчлалыг зохион байгуулахыг эсэргүүцжээ 2020-07-03

Мьянмар: Хөрсний гулгалтыг үеэр 160 гаруй хүн амиа алдаад байна 2020-07-03

Манчестер Сити аваргуудыг буулган авлаа 2020-07-03

Ардчиллыг дэмжигч идэвхтэн Хонконгийг орхижээ 2020-07-03

Сэтгүүлч Хашоггийг хөнөөсөн хэрэгтнүүдийг шүүх хурал Истанбулд эхэлнэ 2020-07-03

“COVID-19” халдварын тохиолдлын тоо 10 сая 984 мянга давж, эдгэрсэн хүний тоо 6 сая 140 мянгад хүрлээ. 2020-07-03

АНУ БНХАУ-ын Өмнөд Хятадын тэнгист цэргийн сургуулилт хийх шийдвэр сэтгэл түгшээж байгааг илэрхийлжээ. 2020-07-03

ДЭМБ Өмнөд Африкт халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж буйг анхаарууллаа 2020-07-03