“Лос-Анжелес” багийн домогт тоглогч Коби Брайант нисдэг тэрэгний ослоор амиа алдлаа.

“Лос-Анжелес” багийн домогт тоглогч Коби Брайант нисдэг тэрэгний ослоор амиа алдлаа.

 Түүнтэй хамт 13 настай Жанна охин нь мөн амь үрэгдсэн юм. 
 

...Тэр өндрөөс унахад охиноо тэвэрсэн л байж таараа. Хөөрхий охиндоо юу хэлж байсан бол. Аавыгаа уучлаарай гэж хэлсэн байх. Бүх юм сайхан болно гэж хэлсэн байх. Хүн л юм хойно ямар их айгаа бол. Нисдэг тэрэг нь агаарт дэлбэрээгүй болохоор газарт унах хүртэл ямар их айцгаасан бол, юу мэдэрсэн бол. Ардаа үлдэж байгаа охидоо, эхнэрээ бодоод... Домогт тамирчнаас нь илүү охинтойгоо амь үрэгдсэн аавын тухай их бодогдож, төсөөлөгдөж хямарлаа гэж Batjargal Namjil сэтгэгдлээ хуваалцсантай олон хүн санал нийлэх биз ээ. 
 

“Хар мамба” хочит Коби охиноо “Мамбасита” гэж нэрлэдэг, түүнийг сагсан бөмбөгийн од болно гэдэгт итгэдэг байлаа.
 Жаннаг ойр дотнынхон нь Жижи хэмээн дууддаг байв. “Осол гарсан тэр өдөр аав, охин хоёр “Мамба академи” руу бэлтгэл хийхээр явж байсан” гэж TMZ бичсэн байна.

Сагсан бөмбөгийн “Мамба академи”-ийг Коби үүсгэн байгуулсан юм.

Охиндоо яаж тоглохоос гадна сагсан бөмбөг гэдэг спортын утга учрыг ухуулан заадаг. Өнгөрсөн арванхоёругаар сард аав, охин хоёр “Атланта”, “Бруклин” багуудын тоглолтыг задлан шинжилж байгаа бичлэг олны анхаарлыг ихэд татаж байлаа.  


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

УИХ-аар Н.Номтойбаярын БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ шийдвэрийг эцэслэнэ 2020-01-27

Э.Даваахүү "НАND N CUP" тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 2020-01-27

Тэтгэврийн шинэчлэлд шимтгэл төлөгч талуудын байр суурийг тусгах ёстой 2020-01-27

Хүүхэд нь ханиад хүрсэн бол 5 хоног цалинтай чөлөө олгоно 2020-01-27

“Медиа чуулган нь Орос, Монголын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг сэргээнэ” 2020-01-27

“Лос-Анжелес” багийн домогт тоглогч Коби Брайант нисдэг тэрэгний ослоор амиа алдлаа. 2020-01-27

Шилжилт хөдөлгөөнийг ирэх сарын 1-нээс зогсооно 2020-01-27

Нийслэлийн “Шилэн барилга”-ыг худалдахаар болжээ 2020-01-27

Иргэдийг хувийн ариун цэврээ сайтар хангаж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа 2020-01-27

Тагнуулын алба хаагчид гурван иргэний амь насыг аварчээ 2020-01-27

Хонконгийн онгоцоор ирсэн иргэнийг ТУСГААРЛАН үзлэг хийж байна 2020-01-27